19 хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа

а
Шударга ёс, хариуцлагын тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн үйлчилгээг ил тод,шуурхай болгох талаар Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ ажилласныг нь үнэлэн энэ шагналыг олгож байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодотголоо.
Шагнал хүртсэн 19 хүний ахмад нь 60 настай, улсад 43 жил ажилласан бол залуу нь 30 настай, улсад зургаан жил ажилласан албан хаагч байгаа аж. Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнуулсан хүмүүсийн нэрийг танилцуулж байна.
1. Л.Гансүх – Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2. Ш.Оюунчимэг – Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч
3. Н.Буяндэлгэр – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын засгийн газрын референт
4. Б.Оюунцэцэг – Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч
5. Бит Кехрер – Швейцарийн холбооны улсын иргэн, доктор
6. Ц.Ариунсанаа – Сангийн яамны Төрийн сангийн газрын хэлтсийн дарга
7. Ж.Баярцэцэг – Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга
8. О.Нямхүү – Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн
9. Л.Ганхуяг – Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч
10. Д.Адьяасүрэн – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
11. Ж.Батболд – Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн
12. С.Батцэцэг – Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн
13. Б.Нэргүй – уул уурхайн яамны уул уурхайн бодлогын хэлтсийн дарга
14. У.Сауле – Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
15. С.Жамьянсүрэн – Хөдөлмөрийн яамны Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтсийн дарга
16. Л.Мөнхзул – Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
17. Г.Батхүрэл – Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга
18. Х.Отгонбат – Эрчим хүчний яамны бичиг хэргийн эрхлэгч
19. Д.Амар – Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн нар тус тус шагнагджээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ