Зууны манлайгийн хүү Д.Баянбатын хонгор азарга түрүүллээ

img

Хүй мандлын ногоон дэнжид Их Монгол Улс байгуулагдсаны 808, Тулгар төрийн 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд, газар газраас цугларсан хурдан буянгууд алтан тоосоо өргөлөө.

Энэ жилийн наадамд уралдсан хурдан азаргануудыг Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Зууны манлай уяач, Д.Даваахүүгийн хүү Д.Баянбатын хонгор азарга түрүүлж, тод магнай торгон жолоо өргүүллээ.

r

Харин Хөвсгөл аймгийн ИХТ-ын дарга Т.Болдбаатарын халиун азарга аман хүзүүдэж, Дундговь  аймгийн Луус сумын уяач н.Цэнгэлийн хүрэн азарга айргийн гуравт,  Мөн аймгийн Эрдэнэдалай сумын уяач н.Сампилийн зээрд азарга айргийн дөрөвт,  Улаанбаатар хотын БЗД-ийн уяач Д.Оргилын оодон халтар азарга айргийн тавд хурдаллаа.

t

Г.Цэрэнтогтох: Монгол хүүхэд бүрт хурдан морь унах сайхан байдаг байх

6

Төрийн их баяр наадамдаа алтан тоосоо өргөж, хурдан азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан оодон халтар азаргыг унаж хурдлуулсан сэргэлэн, жавхаалаг уралдаанч хүү Г.Цэрэнтогтохтой цөөн хором ярилцлаа.

5

-Сайхан наадаж байна уу миний дүү. Унаж уралдуулсан морио Төрийнхөө их баяр наадамд түрүүлгэсэнд  баяр хүргэе.

-Сайхан наадаж байна. Та сайхан наадаж байна уу. Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна.

5

-Миний дүү хэдэн жил хурдан морь унаж байна вэ. Одоо хэдэн настай вэ?

-Би 11 настай. Зургаан жил хурдан морь унаж байна.

6

-Хурдан морь унахын хамгийн сайхан нь юу байдаг вэ?

-Ер нь л хурдан морь унах чинь гоё шүү дээ. Монгол хүүхэд бүрт л тийм байдаг байх.

6

-Миний дүү зургаан жил морь унахдаа ямар ямар наадамд түрүү магнай болж байв?

-Энэ жил болсон Дүнжингаравт Өмнөговь аймгийн Говь хүрэн азаргыг унаж түрүүлсэн. Өөр бага хэмжээний наадмуудад түрүүлж байсан байсан.

t

З.Болдбаатар: Хурдан морины уралдаан сайхан болж байна

6

Айргийн тавд хурдалсан ажнай хүлгүүдийн эздийг Хурдан морины салбар хороонд саатах үеэр Хурдан морины салбар хорооны дарга, хурандаа З.Болдбаатартай уулзлаа.

y

-Сайхан баярлаж байна уу. Энэ жилийн наадмын хурдан морины уралдаан сайхан болж байна уу?

-Сайхаан, сайхан баярлаж байна уу. Хурдан морины уралдаан маш сайхан болж байна. Сайхан явагдаж, хэл ам зөрчил маргаангүй наадамчин олон, уяачид сэтгэл өндөр байна.

6

-Энэ жилийн наадмын зургаан насанд шандас сорихоор хэдэн морь бүртгүүлээд байна вэ?

-За. Зургаан насанд хурдлахаар 1500 орчим морьд бүртгүүлсэн. Шандас сорьж байна. Энд болж байгаа Морьтны гайхамшиг, Холч морьдын уралдаанд уралдсан морьдыг оролцуулаад нийт 2000 гаруй морь Хүй долоон худагт “наадаж” байна даа.

t

Б.Бэхи

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongol naadam ornuun boldog vnhr shan
2014-08-09
zochin:
uyachid gej hudaldaj avdag morind setgeltei humuus jinhene moroni hogjild huvi nemeree oruulj baga.uyachid tuugeer l amidarj bayjij bnashte.
2014-07-14
анхааруулга :
хамгаалалтын хувцасны оронцог өмсүүлсэн болоод зайдан унуулж уралдуулдаг л болж дээ бас л бөөн хэл ам дагуулах байх даа хүний хүүхдийн эрүүл мэнд уйачдад хамаагүй хэвээрээ бололтой дог оо
2014-07-12
халх:
өвөр халх гэж байна аа
2014-07-11
ya ya:
ar halhiin hurdan hulguud ch uneheer aguu yumaa...
2014-07-11
монгол:
уяа ч хүн гэдэг бол халуунд халж хүйтэнд хөрч адуу малаа мэддэг хүмүүс жинхэн уяачид шүү дээ. тэрнээс мөнгөөр хурдан адууг худалдаж аваад мөнгөөр уяа сойлгийг тааруулуулдаг хүмүүс уяа ч биш
2014-07-11