“Соёлын наадам”-аас Монгол ахуйг тольдоно
Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулдаг “Соёлын наадам” долоо дахь жилдээ наадамчдын мэлмийг баясгаж байна. Энэ жилийн наадмын тухай тус наадмыг зохион байгуулагч МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ “Энэ удаа бид Соёлын наадмаар үндсэн гурван зорилго тавьж ажиллаж байна. Монгол сонгодог, Монгол уламжлал, Монгол модерн буюу уламжлал, шинэчлэл, ирээдүйг хослуулна. Наадмын хүрээнд таван тоглолт толилуулна. Мөн монгол соёл уламжлал, ахуй, өв соёл, зан үйлийг илтгэсэн 12 өртөөг байгуулж, наадамчин олонг аялуулах гэж байна. Тухайлбал, хамгийн эхний өртөө нь Монгол уламжлал зан үйлийн өртөө. Энд ирээд монгол зан заншилтай холбоотой бүх зүйлийг хийж болно. Араг үүрч аргал түүх, шагайгаар наадах, ноос савах, түүдэг ороох, сур элдэх гээд бүгдийг хийж болох юм” гэж ярилаа.
5
Энэ мэтчилэн монгол ахуй дээр суурилсан, ахуйдаа ойртсон бодит зүйлээр наадамчин олны баясгах нь ээ. Соёлын наадмыг 300 орчим уран бүтээлч, ажилчид зохион байгуулж байгаа аж.
5
Б.Бэхи
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ