Гурил үйлдвэрлэгчид гурилын үнийг тогтвортой байлгахаа амаллаа

img

2011 онд гурилын үнэ тогтвортой байна гэдэгт Засгийн газар, гурил үйлдвэрлэгчид санал нэгтэй байна. Хүнсний хангамж, чанарын асуудал дэлхий нийтийн төдийгүй манай улсын хувьд ч хамгийн чухал асуудал  болоод байгаа. Монголчууд бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд гол жин дардаг  гурил, махны нийлүүлэлт, үнэ ханш, чанарын асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд ажлын нэг өдрөө зориуллаа. Эхлээд тэрбээр Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо болоод гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм. Засгийн газар 2011 оныг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, үндэсний аюулгүй байдлыг хангахад илүү анхаарал тавьж, энэ чиглэлээр үйлдвэрлэлүүдийг, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьж ажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд гурил үйлдвэрлэгчдэд хэллээ. Ингээд энэ  онд гурилын үнэнд өөрчлөлт оруулахгүй байж болохоор шийдэлд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 4-р сарын 01-ээс 7-р сарын 01 хүртэлх хугацаанд гаалийн импортын татвар 15-5 хувь болж буурдаг. Үүнээс шалтгаалан гурилын үнэд хэлбэлзэл гардаг. Гурилын гаалийн татварын хувь хэмжээг улирлын ялгаваргүй болгох болон дотоодод үйлдвэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас 2011 оны долдугаар сар хүртэл хугацаанд чөлөөлсөн байгаа. Энэ хугацааг сунгаж өгөх саналыг гурил үйлдвэрлэгчид Засгийн газрын тэргүүнд тавьсан юм. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас энэ оны 7 дугаар сар хүртэл хугацаанд чөлөөлүүлжээ. Энэ хугацааг сунгах асуудлыг мөн шийдэх гэнэ. Засгийн газар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулаад УИХ-д тавьчихсан байгаа аж. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

I'm not esialy impressed but you've done it with that posting.
2011-12-30