н.Гэрэлчулуун: Экоавтобусын үйлчилгээ иргэдийн сэтгэлд хүрч байна

img

Хүй долоон худагт наадамчин олонд Монголд үйлдвэрлэсэн экоавтобус, Япон улсаас авчиран туршилтаар ашиглаж буй цахилгаан машинаар худалдаа үйлчилгээний төвүүдийн хооронд болон морь барианы газар луу үнэгүй хүргэн үйлчилж байгаа билээ.

5

Бид соёл урлагийн төвөөс худалдаа үйлчилгээний төв хүртэл Экоавтобусаар үйлчлүүлж жолооч н.Гэрэлчулуунтай цөөн хором хөөрөлдлөө.

6

-Сайхан наадаж байна уу. Өглөө хэдэн цагаас эхлэн үйлчилгээнд гарав?

-Сайхан, сайхан наадаж байна уу. Өглөө найман цагт үйлчилгээн гарсан. Одоогийн байдлаар 8 рэйс явчихл5

5

-Анх удаагаа экоавтобусаар үйлчилж байна. Наадамчид хэрхэн хүлээж авч байна.

-Наадамчдын сэтгэгдэл маш өндөр байна. Үйлчлүүлж байгаа наадамчид маань энэ жилийн наадамд зориулан Хүй долоон худагт хийсэн бүтээн байгуулалтын ажил, нийтийн тээврийн үйлчилгээ зэргийг үнэхээр магтаж, сайхан болсон, зохион байгуулалт сайтайг нь сайшааж байна.

4

Эх орондоо үйлдвэрлэсэн экоавтобусаар үйлчлүүлж үзэхээр бидэнтэй хамт суусан уяач Д.Гантөмөрийн сэтгэгдэлийг сонсоход “Үндэсний их баяр наадмаараа монголдоо үйлдвэрлэсэн экоавтобусаар үйлчлүүлэх их сайхан байна. Наадамчин олныхоо ая тух, аюулгүй байдалд анхаарсан энэ жилийн наадам сайхан болж байна” гэж ярилаа.

r

Энэ жилийн наадмаар Хүй долоон худаг доторх үйлчилгээний төв, морь барианы газар зэрэгт наадамчин олонд таван экоавтобус, хоёр цахилгаан машин үйлчилж байгаа юм.

5

Б.Бэхи

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сайхан шоу хийх юм а, явахгүй л байна л ээ ш дээ,
2014-07-15
хариу:
өчигдөр бүтэн цаг хүлээгээд ирэхгүй олон хүн машин ругаа алхсан шүү дээ. худлаа битгий шоу хий. хэн буруутай хүнд нь арга хэмжээ ав.
2014-07-12
9911:
naaduul chin yabj uguhgui suulgaad l bna lee unegui bolohoor durtai durgui hudulnu
2014-07-12