Галшарын унага торгон жолоогоо өргүүллээ
Үндэсний их баяр наадмын хурдан их насны морины уралдаанд нутаг нутгийн 325 хурдан буян хурдалснаас Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
r
Харин аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн суман хүрэн, айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, “Хөх чоно” группийн уяач н.Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдалсан юм.
r
Хул морь нь төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдсэн Д.Баясгалангийн хүүг мориныхоо хөлсийг хатаан хөдөлгөж байх зуур сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Хул морь минь аймаг, бүсийн наадамд айрагдаж байсан. Энэ жилийн наадмаар амжилтаа ахиулж, аман хзүүнд хурдаллаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Ер нь үзүүрт орж ирэх болов уу гэсэн багцаа байсан. Тэгээд л ороод ирлээ. Морины маань уяа сойлгыг Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн алдарт уяач, Чоймболын Баярбаатар тааруулсан. Хул морь минь Баян-Өндөр сумынхаа наадамд түрүүлээд, улсдаа ирж хурдалсан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “гэзэг” Жаргалсайхан ахын маань унаган адуу. Энэ дашрамд Жагаа ахдаа баярлалаа гэж хэлье” хэмээн ярилаа.
r
н.Энхтамир: Улсын наадамд уралдах сайхан
y
Бид их морьдын уралдаанд айргийн тавд давхисан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хүрэн морийг унаж хурдлуулсан уралдаанч хүү н.Энхтамиртай цөөн хором ярилцлаа.
r
-Сайхан наадаж байна уу миний дүү. Баяр хүргэе.
-Сайхан наадаж байна. Баярлалаа.
y
-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байна вэ?
-Гурван жил унаж байна. Долоон настайгаасаа эхэлж хурдан морь унаж эхэлсэн.
r
-Өмнө нь улсын наадамд уралдаж байсан уу.
-Уралдаж байсан. Улсын наадамд хурдан морь унах сайхан.
y
Б.Бэхи
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ