Хүй долоон худаг дахь Амьтны хүрээлэнд

Монголын анхны амьтны хүрээлэн баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт байрлаж байна.
6
Чоно, муур, туулай, цаа буга, цацагт хяруул, яст мэлхий нугас, тогос зэрэг 30 төрлийн 100 гаруй амьтантай явуулын амьтны хүрээлэнг наадамчин олон ихэд сонирхон саатаж байв.
5
Наадамчид эндээс байцааны хальс бувар бувар идэх хар, цагаан зүстэй бяцхан туулайнууд, хажуугаар нь явах хүмүүсийг үнэрлэхээр хивэг наалдсан хошуугаа өргөх номхон цаа буга, ямар нэгэн махыг хурц хошуугаараа таслан үмхлэх хүрэн бүргэд, 10 орчим зүйлийн шувуу, зэрэг 100 гаруй амьтныг үзэх боломжтой юм.













СЭТГЭГДЭЛ БИЧИХ