Ерөнхий сайд монгол түмэндээ сайхан наадахыг ерөөв

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбайд зочлон наадамчин олонтой мэндчиллээ.

ы

Дэлхийд гайхуулсан соёлын арвин өв сангаа Үндэсний их баяр наадмаараа дээдлэн дэлгэрүүлж, дэнж хотойлгон сайхан наадахыг Ерөнхий сайд ард түмэндээ ерөөж, шагайн асарт зочлон 4 шагай тавьж байгаа онон мэргэн харваачид, хурсан олныг баясгав.

бөы

Засгийн газрын тэргүүний урилгаар манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэн зочилж, Үндэсний их баяр наадмын үеэр Монголын өв соёл, ёс уламжлалаас танилцууллаа.

йя

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочныхоо хамт Хүй долоон худагт их насны морьдын уралдаан үзэж, уяачдын галаар зочилсон юм.


ый
П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бодууштай:
хүүхэд шиг хөөрхөн 3 өндөрлөг маань бас л хөөрхөн харагдаж бна аа улам л хүүхэд шиг гарсан байх чинь вэ энэ фото сурвалжлагч нар зураг авах сонгох асуудал дээр үнэхээр туршлага муутай мэрэгэжлийн биш хүмүүс байдаг бололтой нэг бол сенсааци хар пиардаа хэтэрхий мэрэгжсэн тэр талын зураг авах талдаа мэргэжсэн хүмүүс юм боловуу даа ер нь төрийн удирдлагын зургийг тодорхой мэргэжсэн зургийн групп ажиллаж нийтэд түгээдэг нь бүх л улсад түгээмэл байдаг монголд байхгүй болсон бололтой дог оо хар диарын зурагнуудаасаа арай гайгүй нь эд нар байх даа үлдсэн зурганд нь удахгүй сенсаацлах зургууд их байгаа байх даа
2014-07-15