Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүлэв
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьдын уралдаан Хүй мандлын торгон ногоон дэнжид боллоо.
4
Энэ жилийн наадамд Монгол Улсын манлай уяач Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Э.Эрдэнэчулууны уясан Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн халтар соёолон түрүү магнай болж торгон жолоогоо өргүүллээ.
4
Тэгвэл аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат манлай уяач Д.Ононгийн сартай зээрд хурдалж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Ж.Бат-Эрдэнийн ногоон соёолон айргийн гуравт, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн хүрэн буурал айргийн дөрөвт, Дорнод аймгийн Баяндун сумын уяач н.Цэвэгмидийн хул морь хурдаллаа.
5
Д.Бумчин: Гоё түрүүллээ
6
Бид түрүү халтар соёолонг унаж хурдлуулсан Архангай аймгийн Тамир сумын харьяат уралдаанч хүү Дашбалбарын Бумчингийн сэтгэгдлийг хуваалцлаа. Намхан нуруу, сэргэлэн, цовоо төрх, хэвлүүхэн яриатай хүү наадамчин олны хайрыг татаж, хүн бүр л “хөөрхөн юм бэ”, “яасан мундаг хүүхэд вэ” гэх зэргээр өхөөрдөж байлаа.
5
-Баяр хүргэе. Хэдэн жил хурдан морь унаж байна миний дүү?
-Баярлалаа. Хоёр жил.
5
-Төрийнхөө их баяр наадамд торгон жолоо өргүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач.
-Гоё байна. Гоё түрүүллээ.
5
-Одоо хэдэн настай вэ. Энэ жил хэдэн насны морь унаж байна.
-Есөн нас хүрнэ. Гуравыг унах байсан. Гэхдээ нэгийг нь өөр хүүхэд унаж байгаа.
5
-Уралдааны зам ямар байна. Хурдан морь унах ямар байдаг вэ?
-Зам сайхан байна. Хурдан морь унах гоё шүү дээ.
5
-Миний дүү гэрийнхэндээ баяр наадмын мэнд дэвшүүлэх үү?
-За. Аавдаа баярлалаа. Гэрийнхэндээ баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
5
Б.Бэхи
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ