Тод манлайгийн хээр даага түрүүллээ
Төрийнхөө их баяр наадам алтан тоосоо өргөхөөр газар газраас цугларсан зургаан насны хурдан хүлгийн уралдаан Хүй мандлын ногоон дэнжид энэ мөчид өндөрлөж байна. Түрүүлж айрагдсан морьдын уяач, уралдаанч хүүхэд цолоо дуудуулж, бай шагналаа авахаар Төв цэнгэлдэх рүүгээ яарч, барианы алтан зурхайд хараахан гишгэж, амжаагүй хурдан хүлгийн уяач, уралдаанч хүүхэд “дараа жилийн наадамд түрүүлнэ дээ” гэх бодол тээж галынхаа зүг зорьж байна.
5
Зургаан насны морьдын хамгийн бага буюу дааганы уралдаанаар хурдан морины уралдаан өндөрлөдөг учиртай. Энэ жилийн дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүллээ.
5
Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээр даага давхилаа. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор даага айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ж.Бат-Эрдэнийн хул даага айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Б.Бадраагийн зээрд даага айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгав.
5
Б.Бэхи
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ