Үерийн аюулаас болгоомжил

img

Амралтын өдрүүд үргэлжилж иргэд олноороо аялал зугаалгаар явж, амарч байгаа энэ өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж гол усны түвшин ердийнхөөс ихсэж үерийн байдалтай байна. Иймээс ард иргэдийг  үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулах, голын эрэг орчмын газарт тоглуулах, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн Ерөнхий газар, ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

f

ЦУОШГ-ын мэдээгээр 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдэж, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг, Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим давсан. Ар зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байгаа юм. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

d

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsl1:
uyer us bish altanhuyagiin ylgadats ursaad bgaa yum bishuu.
2014-07-15