Гал гарсан байрууд руу нэвтрэх гарцыг хаасан байжээ

img

ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байрууд буюу Дөчин мянгатын 40, 42, 44 дүгээр байруудад гал гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, галын шалтгааныг тогтоохоор ОБЕГ-ын галын шинжээчид болон нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчид ажиллаж байгаа тухай мэдээллээ. Галын тархалтыг өчигдөр оройн 16.44 цагт зогсоож, 19.40 цагт галыг бүрэн унтраасан байна. Энэ ажиллагаанд гал унтраах есөн ангийн 10 машинтай, 85 албан хаагч оролцож, үүрэг гүйцэтгэжээ.

б

Гал гарсан байрууд нь 1959 онд баригдсан тулгуур модон хийцтэй, гадуур нь шавардсан, гуравдугаар зэрэглэлийн тоосгон барилгууд аж. Гал унтраах 63 дугаар анги өчигдөр 15.08 цагт галын дуудлага хүлээн аваад 15.22 цагт галын голомтод очсон байна. Гэтэл гал гарсан байрууд руу нэвтрэх гарцыг автомашинууд хаасан, аркуудыг төмөр хийцээр гагнаж хаасан нь галын  машин нэвтрэхэд саад учруулсан гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн дээрийн үргэлжилсэн хэсгийг тусгаарласан галын хананы зориулалтын хаалгыг авсан нь гал хурдан дамжих нэг шалтгаан болжээ. Мөн байнга цоожтой бай ёстой барилгын дээвэр рүү гарах хаалгууд онгорхой байсан аж.

б

Мөн зарим эх сурвалжийн мэдээлсэн шиг  техник, хүн хүч дутагдалтайн улмаас болон усны эх үүсвэр дутагдсанаас гал унтраах ажиллагаа удсан, саатсан зүйл гараагүй, арга тактикийн хувьд ч алдаа гаргаагүй гэдгийг ОБЕГ-аас мэдэгдсэн юм.

6

“Уг галыг унтраахад хөөс ашиглах боломжгүй”

6

Галыг унтраахдаа дээвэр дээрх галыг унтраахын тулд эхлээд ус хүчтэй шүршин, дараа нь дээд давхар буюу IV давхрын айлууд руу нэвтрэхээс сэргийлэн, бороожуулах маягаар усаа шүршжээ. “Гэхдээ III, IV давхрын зарим айл руу ус нэвтэрсэн. Үүнээс болж цөөнгүй иргэдээс ус бус хөөс ашиглаж болоогүй юм уу гэсэн гомдол ирж байна. Гал унтраах олон улсын практикт хөөсийг зөвхөн газрын тос, дизель, бензин зэргээс үүдэлтэй болон зоорийн давхарт гал гарахад л ашигладаг заавартай” гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр ярилаа.

ө

Галыг унтраахын тулд гал гарсан байруудыг дээврийн зарим хэсгийг хуулсан ба ОБЕГ-ын удирдлагууд энэ өглөө байрны оршин суугчид болон СӨХ, хорооны ажилтнуудтай уулзсан байна.

6

“Оршин суугчдыг цахилгаанаар хангахаар кабель татаж байна”

7

Мөн гал гарсан гурван байрны оршин суугчид цахилгаангүй байгаа ба зарим хэсгийн дээвэр хуулсан, ус нэвтэрснээс болж III, IV давхрын айлууд бороо орвол хүнд байдалд орохоор байгаа аж. Үүнд хотын захиргаанаас мөн анхаарал хандуулж, оршин суугчдыг нэн даруй цахилгаантай болгохоор ажиллаж байгаа ба УБЦТС компанийн ажилтнууд шинээр цахилгааны утас татаж эхэлсэн байна. Учир нь гал унтраахад их хэмжээний ус ашигласан болохоор хуучин кабелийг ашиглах аюултай аж.

б

Галын улмаас иргэдийн амь насанд аюул учраагүй ба цочролд осрон өндөр настай хоёр иргэнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн. Мөн утаажилтын бүсээс 10 орчим иргэнийг гаргаж аюулгүй болгосон гэж мэдээллээ.

б

Онцгой байдлын газарт ирэх галын дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өсчээ. Тодруулбал, оны эхний зургаан сарын байдлаар 2155 галын дуудлага ирсний 1702 дуудлага нь нийслэлд гарсан галынх байгаа аж.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

схд 14- р хорооны иргэн:
1-р хороололын 14-р хорооны нутаг дэвсгэр гэж машин нь багтаахаа байсан нэг газар байх юм аа галын машин , түргэны тэрэг орох ямар ч зай завсаргүй дүүрэн машин тавиад бөглөөд хаячих юм аа гал гарвал яах уу мэдэх хүн байвал хэлээд өгөөч дээ
2014-07-16
энэрэл:
хамгийн эхэнд сэтгэгдэл бичсэн хүн гуай та сэтгэхүйн гачигтай биш биз, улаан гал дунд хүний эд зүйл хулгайлаад явдаг монгол хүн байх уу,юмаа шатааж байснаас норгосон дээр биз дээ, онцгой байдалд ажилладаг хүмүүс чинь та бидний хэн нэгний ахан дүүс, иргэдийг ямар нэгэн аюулаас хамгаалах гэж үүрэг хүлээсэн хүмүүс, хичнээн залуучууд амь алдаж байсныг санаж явах хэрэгтэй шүү, гал гарлаа гээд явахад замаар явж буй машинууд зай тавьж зогсдог билүү, үер болноо үерийн аман дээр бууж нүү гэхэд нүүдэг билүү хүмүүсээ ... энэ бүгдийг бодох л хэрэгтэй, бид чинь монголчууд бие биенээ магтаж сурах хэрэгтэй!!!!!!!!!!
2014-07-16
ehend bichsen nuhurt:
chamd ami nasnaas iluu ed hurungu chine heregtei um bna te.ed hurunguu avad nuguu ertuntsruu yvj chadah uu. chi iim l teneg bna da.tgeed ajlaa hiigeed hunii ami avrahaar uuriinhuu amiar denchin tavij bdg ene humuust iim um heleed bj bdg. zzzzz chi er ni hujaa bha.mongol hund ingej heleh setgel bhgui .tsusand ni hujaagiin tsus bga hun l yag ed hurungunduu amia tavina.galiin ,ueriin ,osliin ,gamshgiin,tuslamj heregtei ued ed hurungunuusuu tuslamj guigaarai.muu erguu durak.
2014-07-16
zochin:
suh gej shunaliin tulamuud mungu avch baivall baishingiin deever tsumurtul gishgeed kabeluudiig ta*ad reklam togtooson ch zuvshuurch baidag suh-uus munguu av
2014-07-15
zochin:
galiinhan untraagaad ami nas ed hurungiiig hamgaalaad ugsun baina. huusuur untraasangui gej baihiin orond ene gal gartal deever deeguur kabeli tataj gal gartal hayg reklam togtooj durtai gazraa hatgaj tavisan baiguullagaas hohirloo neh
2014-07-15
шинэчилмээр байна:
энэ 40мянгат , 50мянгатын хуучин байрнуудын дээвэр дотор эмх замбарааагүй татсан цахилгаан кабелыг нэгдсэн журмаар шинэчилж , эмхэлж цэгцэлмээр байнаа, сөх-ийн дарга нар нь юу ч хийхгүй юм, тэгсэн мөртлөө сар болгон мөнгө хурааж авахаа бол мартахгүй л юм
2014-07-15
bbnn:
gald awtsan bol yu ch vgvi l vldene sh de. norson... hemhelsen gechijee. ajlaa hiij bgaa hvmvvsiig bitgii inge lde . jaahan hvn chanartai bai l daa. naad hvmvvs chini ta nariin toloo amia zolihod belen... tangarag orgoson hvmvvs.
2014-07-15
ghjhjk:
modnii 2 luu galiinhan davhildaad baisan zereg zereg yamar aihtar gal garaa vee ajliin odor baisan bol ongoroo. bas neeree araas genet dohiogoo hanginuulaad turgenii mashin garaad zam cholool geher yaahaa medehgui sandraad toirood garaad yavchaasai l gej bodoj baisan shuu evgui yum bilee
2014-07-15
монгол:
гал унтраагчидад хүний амийг аврах нь тэргүүн зэргийн үүрэг тийм ч учраас бусад эд хогшил ямар хамаатай юм.
2014-07-15
thanks:
галынхан маш сайн ажилласан , маш их талархаж байна.
2014-07-15
thanks:
галынхан маш сайн ажилласан , маш их талархаж байна.
2014-07-15
thanks:
галынхан маш сайн ажилласан , маш их талархаж байна.
2014-07-15
thanks:
галынхан маш сайн ажилласан , маш их талархаж байна.
2014-07-15
axi-hammer:
cni durelzej bga gal ruu orood uzeerei
2014-07-15
thanks:
галынхан маш ажилласан , маш их талархаж байна.
2014-07-15
chi ymar muuhai hun be.:
araichde ajlaa hiij hunii ami nas ed horongiig ayulaas avarch bga humuusiig yaj ingej bichij chadaj bnaa erguu dagz mine.chi bsn bol hund tuslah ni bitgii hel zugataana muu gahai mine.iim muu sanaatai muuhai bodoltoi hun hunshig lav amidraagui negen bhaa.uur heleh ug alga.
2014-07-15
галынхан бол терористууд :
галынхан бол терористууд шиг хэмх хамх цохиод хамаг эд хогшлийг нь эвдэж гэмтээгээд хаячмхдаг ш дээ гал унтраахаасаа эссэн юм болдог зарим нь зориуд эвдэж эд зүйлс ч авдаг гэж байгаа
2014-07-15