Улаанбаатарт 25 хэм дулаан

img

Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орж, нутгийн  өмнөд хэсгээр аагим халуун байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

g

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв,зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн өмнөд хэсгээр  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн  уулархаг нутгаар 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар  29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

g

Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 хэм дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ