Итгэмжлэх жуух бичгээ барьжээ

img

Монгол Улсаас Грек Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав тус улсын Ерөнхийлөгч Каролос Паполиуст Итгэмжлэх жуух бичгээ барьжээ. Энэ үеэр Элчин сайд Л.Дүгэржав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Грек Улсын Ерөнхийлөгчид уламжилж Монгол, Грек Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн тэд ирэх жилүүдэд  хоёр улсын хооронд өндөр хэмжээнд төлөөлөгчид харилцан солилцох, Грек Улсад суралцах манай оюутнуудын тоог нэмэгдүүлэх болон Грек Улсын Гадаад харилцааны яамны Дипломат акедемид залуу дипломатуудыг суралцуулах, мөн хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, соёлын харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсыг Грек Улсад, Грек Улсыг Монгол Улсад сурталчлах ажлын талаар болон  олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ