Г.Сарангэрэл нарын шүүх хурал 13.00 цагт эхэлнэ
Хар тамхи хэрэглэж, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болно. Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурал энэ сарын долооны өдөр болсон ч өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсан учраас шүүх хурал энэ өдрийг хүртэл хойшлоод байсан юм. Өмгөөлөгч нар шүүгч Б.Мөнх-Эрдэнийг ЭЦГ-ын дэд дарга Б.Ариунболдын хүн хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан. Өмгөөлөгч Г.Батбаяр "анхнаасаа л нэг шүүгчээс татгалзсан. Өнөөдөр ч шүүгчээс татгалзах хүсэлтээ тавина" гэсэн мэдээллийг өгөв. Мөн Г.Сарангэрэл энэ сарын тавны шөнө бусдад зодуулж, гэмтэл авсан. Одоогоор уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгааг өмгөөлөгч Г.Батбаяр дуулгав.
ө
Өнөөдрийн шүүх хурал хаалттай явагдах юм. Учир нь шүүгдэгчдийн хоёр нь насанд хүрээгүй аж.
.
/Жич: Г.Сарангэрэл 2014 оны 7 сарын 04 –ний өдөр Монголын үндэсний телевиз дэээр хэвлэлийн бага хурлын үеэр хамгаалалтгүй болсон хэмээн мэдэгдэж байсан юм. Эдгээр зургуудыг хэвлэлийн хурлаас гарч явах үед нь авсан болно./
_
ө
В.Бат
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ