
Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, Мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ойд зориулан Мэдрэл судлалын төвөөс “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудал” анхдугаар конференцийг амжилттай зохион байгуулсан байна.
s
Мөн мэдээллийн технологийн орчин үеийн ололтод тулгуурлан хүн амд суурилсан харвалтын нэгдсэн бүртгэлийг хийх WWW.NEUROCENTER.MN сайтын нээлт болов. Уг конференцид ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Өлзийбаяр болон хот хөдөөгийн бүх шатны эмнэлгийн 113 эмч, мэргэжилтэн оролцжээ.
a
Энэхүү үндэсний коференци нь мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүд эмчилгээ, оношилгооны тулгамдаж буй асуудлаа хоорондоо хэлэлцэж, цааашид мэдрэлийн эмгэгийг эмчлэх, оношлох эмнэл зүйн удирдлагыг хамтран хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ