Голомт банк Монгол улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны бизнис эрхлэгчдийг холбох гүүр нь байна
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ”Монгол Улс, ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг энэ сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулга уулзалтад хоёр улсын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид болон бизнес эрхлэгчид оролцсон байна.
5
Тус арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эхлүүлэх, хойшид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох зэрэгт оршсон бөгөөд энэ үеэр 2 орны эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн байна.
5
Чуулга уулзалтын үеэр Монгол Улс болон ӨМӨЗО-ны Худалдаа Аж Үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол Монголын банк санхүүгийн байгууллагыг төлөөлж Голомт банк ӨМӨЗО-ны хамгийн том банк болох “Bank of Inner Mongolia”-тай хамтран ажиллах гэрээг үзэглэснээр стратегийн ач холбогдолтой түншийн харилцааг тогтоолоо.
5
Ингэснээр хоёр орны бизнес эрхлэгчдийн хувьд аль улсад байгаагаасаа үл хамааран худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт, хамтарсан зээл, арилжаа, хадгаламж гээд санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг авах давуу эрх нээгдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ