Шүлхийн шинжилгээ эхэлжээ
Монгол Улсын баруун бүс нутгийг “Шүлхий өвчингүй” статус авах нөхцөлийг хангах үүднээс Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Богд, Жинст, Жаргалант зэрэг 9 сумын мал сүргийг санамсаргүй, түүврийн аргаар шинжилгээнд хамруулахаар болжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр хийгдэх энэ ажил өнөөдрөөс эхэлж байгаа аж. Шинжилгээнд нийт есөн сумын 20 багийн 26 суурийн 1560 малыг хамруулахаар төлөвлөжээ. Ингэж шүлхий өвчний тандалт шинжилгээг жил бүр тогтмол хийж, эрүүл тайван бүс болохоо баталгаажуулснаар монгол орны баруун бүс тэр дундаа Баянхонгор аймгаас мах экспортлох боломж бүрдэх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ