II Элизабет: Чарльз агуу удирдагч болж чадна

img

Их Британийн эрхэмсэг хатан хаан II Элизабетын Английн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

.

-Танд энэ өдрийн мэнд хүргье. Энэ жил Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ой тохиож буй. Дайны уршгаар Британийн хэдэн мянган эр цэрэг амиа алдсан. Энэхүү түүхэн ойн хүрээнд Британи ямар арга хэмжээ зохион байгууллахаар төлөвлөж байна вэ?

-Хариултаа өгөхөөсөө өмнө одоо, ирээдүйд дайн гарахгүй үргэлж энх байхыг хүсье. Дэлхийн I дайнд хуучнаар Их Британийн вант улсын 200 мянга гаруй дайчин амиа алдсан. Өнөөг хүртэл тэдний үр хүүхэд, ач зээ нар сэтгэлийн шархтай амьдарч байна. Дайн зогссоны 100 жилийн ойд зориулж дэлхийн хэд хэдэн оронд амиа алдсан цэргүүдэд зориулж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар зэхэж буй. Тэгэхдээ улс орон болгон хэрхэн тэмдэглэх нь тэдний эрх.

.

-Та хэллээ одоо, ирээдүйд ч дайн бүү гараасай гэж. Бодит байдал дээр Украины зүүн хязгаарт дайны гал дүрэлзэж, тус улсаас өдөрт хэдэн мянган иргэн эх орноосоо дүрвэн гарч байна. Энэ тухайд?

-Украинд хямрал нүүрэлсэнд харамсч байна. Их Британи улс Украин өмнөх шигээ хүчирхэг болох өдөр хүртэл  эдийн засаг болон эд материалын тусламж үзүүлэх болно.

.

-Нэг зүйлийг асуумаар байна. Олон нийтийн сүлжээ яг аалзны тор шиг хүрээгээ тэлж байна. Та Twitter, Facebook, Instagram зэрэг олон нийтийн сүлжээ хэр ашигладаг вэ?

-Би хүүхэд болон ач зээ нарынхаа тусламжтайгаар Facebook ашиглаж сурсан. Саяхан Twitter-т хаягтай болсон. Хүн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь зөв.

.

-Хатан хаан Twitter хаягтай болсон гэдгийг дуулаад нэг цагийн дотор 10 сая хүн дагасан гэдэг үнэн үү?

-10 сая гэхээр бүтэн нэг улсын ард түмэн гэсэн үг. Ийм олон хүн намайг дагаагүй байна. Тэгэхдээ ордны хэвлэлийн албанаас мэдээлсэнээр миний алдар нэрийг минь ашигласан хэд хэдэн Twitter, Facebook хаяг байдаг гэдгийг саяхан мэдсэн.

.

-Анхны жиргээгээ хуваалцаач?

-Уй гашуу үүрд алга болоосой.

.

-Та өнгөрсөн оноос эхлэн угсаа залгамжлах хунтайж Чарльзид зарим эрх мэдлээ шилжүүлэн өгч, хунтайжийн эрх мэдлийг хүчирхэгжүүлж буй. Британичуудад “Мартагдсан хунтайж” хэмээн цоллуулж буй Чарльз хэзээ хаан болох бол?

-Хунтайж Чарльз бол Их Британийн хаан ширээг залгамжлан авч, Английн угсаатны түүхийг үргэлжлүүлэх алтан гинж. Би хаан ширээг 60 жилийн турш удирдсан. Хүү минь ч гэсэн агуу хаан болно гэдэгт итгэлтэй байна. Нэг л өдөр Их Британийн угсаатны шинэ түүх эхлэх болно. Чарльз агуу удирдагч болж чадна. Би итгэж байна.

.

-Ханхүү  Уильям болон гүнж Кейт Миддилтон нарын анхны хүүхэд бяцхан ханхүү Жорж Александр Луи энэ сарын сүүлээр нэг нас хүрнэ. Энэ тухайд.

-Хүү минь эрүүл саруул бойжиж буйд баяртай байна. Аав шигээ эрүүл чийрэг, өвөө шигээ ухаантай, Харри ах шигээ эр зоригтой болно гэдэгт итгэлтэй байна.

.

-Та гүнж Кейт Миддилтонтой хэр дотно байдаг вэ?

-Дотно. Ач хүүгийн минь гэргий учир хайрлахгүй байхын аргагүй.

.

-Хаан ширээг тасралтгүй 60 жилийн турш удирдахдаа харамссан зүйл бий юу?

-Мэдээж хэрэг. Агуу удирдагч хүн ч алдаа гаргаж болно.

.

-Ханхүү Харри үргэлж хэвлэлийн баатар болж байдагт та эмзэглэдэг үү?

-Харри залуу байна. Би ач хүүдээ хайртай.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

charles:
charles-iig algasaad william haan shireend suug baihaa, charles haan shireend suuhaasaa umnu eejeesee turuuleed majiih baih, ter suuliin ued erchimtei hugshirch bgaa
2014-07-17
zochin:
huu ni uhehiig ni huleegeed l baidag baih daa ha ha ha
2014-07-16
bibi:
tursun huudee haan shiree ugch chaddagui sonin hun shuu
2014-07-16
çî÷èí:
àóãàà ôþðåðèéã äîîøîî õèéõ ãýæ ýýæèéíõýý àðä îð÷èõîîä öîð öîð õèéäýã òýð çóëáàñãà àóãàà õààí áàéæ ÷àäàõ óó.ýõ íü ¿õýæ õààí áîëîõ ãýñýýð áàéòàë ºìäºí人 øýýäý㠺⺺ áîëîîä äóóñíà.
2014-07-16