Визний шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр хийжээ

img

Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар болон Итали улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Беннедетто Делла Ведова нар энэ сарын 14-ний өдөр Ром хотноо "Дипломат паспорт эзэмшигчдийн визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

й

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат паспорт эзэмшигч иргэд зургаан сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн эсхүл бүхэлд нь 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байна. Хэлэлцээр нь Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, визний болон иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шаттай үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаа аж.

й

Уулзалтын үеэр Монгол, Италийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хуралдаан, Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт, 2014 оны 10 дугаар сард Милан хотод зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, ЭКСПО-2015 үзэсгэлэн, виз болон иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

өб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tcee :
buduuleg bdlaas salah heregtei bnaa tohirgoo uagaad baidag uim sanaa zowmoor uim boloh uimtc
2014-07-17
tcee:
ard tumnee zaluuchuudug gadagsh gargaj bh bodlogo bariwal deer dee hyatad ug harj bhad zaluuchuudaa hugjsun ornuud ruu cholootei gargaj bn tehgui bol zaluus hotcrogdood bn buduuleg bdlaas salahgui heregtei bn uimug haritsuulj oilgodog boloh ih chuhal gazar uzej uim surna dotroo hereldeed bn shuudee
2014-07-17
zochin:
diplomatch ulsuud tertei tergui l yvna irgedee l ali ch ulsad visagui zorchih tal deer anhaarmaar yum .tsoohon heden ard chini yvlaa yvlaa gehed ter ulsad hundrel uchruulahaar olnooroo yvahgui ...tegeed ch mongol hun eh nutag etseg eh and nohdoo gedeg uchraas ergeed irne visagui zorchihod bolmoor sanagdaad baidag..
2014-07-17
tamhichin elching cholooloochoo:
odnbaatar hubia hicheehees ulsiig hezeech bodohgiu, ene diplomat nertei beitnamiin sapa -n gar holiig diplomataas cholooloochee
2014-07-16
irgen:
.. дипломат паспорт эзэмшигч иргэд зургаан сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн эсхүл бүхэлд нь 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой болно....гэж. иргэдээ яах болж байна???
2014-07-16
дипломат:
дипломат паспорттонгууд гээд баахан тамхины наймаачидад л сайхан болж дээ
2014-07-16