Согтууруулах ундаа хэрэглэснээс усанд осолдож байна
Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлэгт он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага ирсэн байна.
Үүнээс голын усанд осолдсон 37 хүнийг аварч, осолдож амиа алдсан 10 хүний цогцосыг эрэн хайж гаргажээ. Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлууд нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдох явдал гарч байгааг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Харин баяр наадмын амралтын өдрүүдэд усанд осолдсон дөрвөн дуудлага ирсэн ба гурван хүний цогцсыг Туул гол болон Зайсангийн гүүр орчмоос олжээ. Харин Туул голд осолдсон 50 гаруй насны иргэний цогцсыг олоогүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тухай мэдээллээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ