УИХ-ын дарга Өвөрхангай аймгийг зорив
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумыг зорилоо. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй юм. Тэрбээр ээлжийн амралтын хугацаандаа тус сумын ойд оролцох аж.й
Мөн УИХ-ын дарга З.Энхболд амралтын хугацаандаа Баян-Өлгий аймгийн Төрийн тахилгат Алтай ханы Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус аймаг дахь Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцын ажил байдалтай танилцах юм байна. УИХ-ын дарга З.Энхболдыг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар орлон ажиллах аж.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ