Гурван хүн спиртэнд хордож нас баржээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” ХХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хорлогын шинжтэй нас барсан хэрэг гарчээ. Тэд хятад ажилчдын гал тогоонд халуун тогооны гал гаргахад ашигладаг бага зэргийн цэнхэр туяатай шингэнийг уусан аж. Уг шингэнээс авсан дээжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилсэн байна. Шинжилгээний дүнгээр метанолын агууламж өндөртэй хүнсний зориулалтын бус спирт болох нь тогтоогдсон бөгөөд шинжилгээний хариуг цагдаагийн байгууллагад хүргүүлээд байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ