Хүүхдээ сандал дээр мартаад явсан байжээ
Цагдаагийн байгууллагад баяр наадмын өдрүүдэд онц ноцтой гэмт хэргийн дуудлага ялангуяа бусдын амь насыг гэмт хэргийн замаар хохироосон дуудлага бүртгэгдээгүй байна.
Харин золгүй байдлаар амь насаа алдсан, гол усанд живж амь насаараа хохирсон 18 дуудлагыг бүртгэн авч цагдаагийн байгууллагад шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна гэж мэдээллээ.
б
Баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөх зөрчил нэлээн гарсан байна. Тодруулбал, Хүй долоон худагт 54 хүүхэд, Төв цэнгэлдэх хүрээлэнд 65 хүүхэд төөрсөн байсныг цагдаагийн албан хаагчид эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Төөрсөн хүүхдүүдийн хамгийн бага нь найман сартай хүүхэд байсан ба асран хамгаалагч нь хурдан соёолон морины уралдаан үзэх үеэрээ сандал дээр мартаад явсан байжээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ