Ослын улмаас хоёр хүн нас барчээ
Баяр наадмын амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 286 өргөдөл, гомдол бүртгэгдсэнээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 187 хэргийг шалгаж 133 хэргийн эзэн холбогдогчийг тогтоогоод байгаа аж. Үүнээс золгүй байдлаар амь насаа алдсан 23, дээрмийн хэрэг дөрөв, залилангийн нэг, хулгайн 60, танхайн 20 хэрэг гарчээ.
ө
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Товчооны зам, 61-н гарамын зүүн замд “Toyota Pruis” автомашины жолооч Б нь “Toyota Mark-2” маркийн жолооч Э-гийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна. Ослын улмаас зорчигч Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух 18 настай эмэгтэй Т нарын 10 хүн гэмтэж, мөн зорчигч СХД –ийн харьяат Э, зорчигч Дархан-Уул аймгийн харьяат А нар барчээ. Хэргийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж байна.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ