Завхан, Говь-Алтай аймгуудад боом өвчин гарлаа
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц, Таван толгой багт энэ сарын 7-16-ны хооронд 15 адуу, таван тахь, хоёр үхэр адууны боом өвчнөөр үхсэн байна.
ы
Долоодугаар сарын 11-нээс хорио цээрийн дэглэм тогтоож, голомтонд байгаа найман өрхийн 6000 толгой малд вакцин тарьж, өвчилсөн тахь, адууг устган ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.
йы
Мөн энэ сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд зургаан айлын долоон адуу, нэг ухна боом өвчнөөр үхсэн нь тогтоогдлоо. Энэ орчимд хязгаарлалт тогтоон голомтын бүсэд байгаа гурван өрхийн малд үзлэг хийж, 52 адуунд боомын ийлдэс тарин, үхсэн адууны сэг зэмийг устгаж ариутгал хийлээ. 10 хот айлын 23 өрхийн бод, бог нийлсэн 7500 малын 1500-г нь вакцинжуулаад байна.
й
Боомын савханцар нь хуяг, бүрхүүл үүсгэдэг, гадаад орчинд ялангуяа газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагддаг бөгөөд боом нь өвчтэй мал, амьтдаас (тэжээвэр) хүнд амьсгал, ахуйн замаар халдаж булчирхайг өвчлүүлдэг, аминд хүрэх аюултай өвчин юм.
бөы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ