Гурван хүн голд живж амиа алджээ

img

БЗД-ийн 11 дүгээр хороо “Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голд живж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 14-ны 19:32 цагт авч мөрдөн байцаагч, ахмад Д.Мөнхдалайгийн удирдсан бүрэлдэхүүн прокурор Н.Ганчанга, шинжээч эмч  О.Отгонбаатар нарыг оролцуулан шалгажээ. Шалгалтаар Увс аймгийн харьяат 25 настай М, 20 настай Ц нар живж нас барсан нь тогтоогдсон ба хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

а

Мөн Налайх дүүргийн зургаадугаар хороо “Хаадын хаад” амралтын газрын орчимд Туул голд живсэн хүний цогцос олдлоо” гэсэн мэдээллийг 07-р сарын 14-ны 14:55 цагт цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу мөрдөн байцаагч, ахмад Б.Мөнх-Очирын удирдсан бүрэлдэхүүн прокурор Н.Жамбалдоржийг оролцуулан шалгахад БЗД-ийн есдүгээр хороонд оршин суух 20 настай Б гэр бүлээрээ амарч байгаад Туул голын усанд ороод живж нас барсан байжээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tsag busaar l horogdood baih ym daa. hytad bol ch yahav 1 hun ch gesen horj baig geh baih. harin manaid bol haramsaltai ymaa. um ma ni bad mi hum
2014-07-16
offitser:
mordon baitsaag ch ahlagch tsoltoi bdgui yum shuu b.budaa
2014-07-16