Шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг устгажээ

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудад хяналт тавьж ажиллажээ. Мэргэжлийн хяналтынхан махны 61, айрагны 23, нийт 84 дээж авч, шинжилсэн байна. Ингэхдээ хадгалалт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 62.5 кг мах, махан бүтээгдэхүүн, 7 кг гурил, 22 л айраг, 105 ш хуушуур, 36 ш өндөг зэрэг нийт 9 нэрийн 176ш,  645300 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар устгасан байна. Мөн зөрчил гаргасан долоон иргэнд 786.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ