Булган аймгийн Цагдаагийн газрын дарга О.Ганбат болон Сум дундын дөрөвдүгээр шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарыг бөхийн будилааныг илчилсэн, гэм буруугүй иргэн Б.Ариун-Эрдэнийг цагдан хорьсон тухай мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
а
Тэгвэл Булган аймгийн Цагдаагийн газраас ЦЕГ-т уг үйл явдалтай холбоотой мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд дурдсанаар Булган аймгийн наадмын хоёр дахь өдөр буюу энэ сарын 11-ний өдөр бөхийн барилдааны тавын даваанд барилдсан аймгийн заан н.Амбасэлмаа, сумын заан н.Бадамдорж нарын барилдаан будилаантай болж, хөлийн цэц, гарын даагийн зүгээс аймгийн заан н.Амбасэлмааг унасанд тооцсон шийдвэр гаргасныг түүний найз Б.Ариун-Эрдэнэ эсэргүүцэж, хөлийн цэц дээр очиж бичлэг үзүүлэх нэрээр хэл ам хийж эхэлжээ. Энэ үед нийтийн хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тул тус аймгийн Цагдаагийн газрын дарга О.Ганбат Б.Ариун-Эрдэнэд хуулийн дагуу зохих арга хэмжээг авахыг Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Ө.Нармандахад үүрэг болгосон байна.
Хуулийн дагуу Б.Ариун-Эрдэнийн гаргасан зөрчилд захиргааны хэрэг бүртгэлт явуулж, шүүхэд танилцуулсны дагуу Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн 2014 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 173 тоот шийдвэрээр Б.Ариун-Эрдэнийг долоо хоногийн хугацаагаар баривчлуулах шийтгэл оногдуулсан аж.
Түүнийг баривчлан саатуулах байранд хүлээн авсан эхний өдөр болон хоёр дахь өдөр даралт нь ихсэж, Захиргааны журмаар баривчлах байранд шийтгэлийг эдлүүлэхэд биеийн байдал шаардлага хангахгүй байгаа тул эмчийн магадлалыг үндэслэн гурав хоногийн чөлөө олгосон тухай мэдээлжээ.
а
Б.Буд