Түр зуурын бороо орно

img

Ойрын өдрүүдэд говийн нутгаар аагим халуун үргэлжилж, зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

h

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

h

Улаанбаатар хотод үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 хэм дулаан байна Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ