28.6 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар нийслэлийн дөрвөн чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэсэн байна. Энэ нь 28.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан нийслэлд эрх нь шилжсэн дөрвөн төслийг санхүүжүүлэхээр болжээ. Ингэхдээ олгосон зээлийн 20 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт 2015 оны улсын төсөвт, 8.6 тэрбум төгрөгийг нь хүүгийн төлбөрийн хамт мөн оны нийслэлийн төсөвт тусган Хөгжлийн банкинд буцааж олгох юм байна.
- Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
- Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам
- МТ-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
- Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл гэсэн дөрвөн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө ийн шийдэгдлээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ