Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

“Мөнгөн гүүр” эмнэлэгийн байранд

10:00 цагт "Сэтгэлийн нөхөрлөл" ТББ, Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн төвд нэн шаардлагатай байгаа Арьс торлогжуулах аппаратыг бэлэглэнэ. Одоогоор Түлэнхийн төв нь Мөнгөн гүүр эмнэлэгт байрлаж байгаа тул аппаратыг тус эмнэлгийн байранд гардуулан өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88007531, 88074445, 88011626

g

ШУТИС-ийн төв байранд

10:00 цагт БНСУ-ын тэргүүлэх их сургууль KAIST-тай хамтарсан WORKSHOP болно. Тус семинарт манай улсын эдийн засаг, аж үйлдвэржилтийн амин чухал элементүүд болж байгаа мехатроник, эрчим хүчний шинэ эх сурвалж, биотехнологи ба шинэ тусгай материал зэрэг өндөр технологиудийн талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Утас: 88082973

а

Спортын төвд ордонд

11:00 цагт Дэлхийн шатрын их мастерын болзол хангасан шатарчин А.Энхтуул эх орондоо ирээд удаагүй байгаа. Тэрбээр энэхүү нэр хүндтэй цолны болзол хангасантайгаа холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

а

Хангарьд ордны 14 давхарт

Хүүхэд залуучуудыг театрын аргаар сургаж хүмүүжүүлэх, бие хүн болгож төлөвшүүлэхэд Германы ямар туршлагыг нэвтрүүлж байгаа талаар мэдээлэл өгнө. НЗДТГ, ХАНХЯ болон төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна. Утас: 99116869, 90088080

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ