Стратегийн түншлэлийн хөтөлбөрийн төслийг дахин хэлэлцэнэ

img

Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулах "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийн төслийг Засгийн газрын гишүүд хэлэлцлээ. Ингэхдээ хөтөлбөрийн талаар Оросын талтай хэлэлцээ хийж санал солилцон, Засгийн газрын хуралдаанд дахин оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна.

ө

Энэ хөтөлбөр нь Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын таван жилийн төлөвлөгөөг тодорхойлох аж. Үүнээс гадна улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах,  хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг иж бүрнээр нь хөтөлбөрт тусгах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ