Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд Австритай хамтарна

img

Монгол, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Гэвч Санхүүгийн хэлэлцээрийн хүчинтэй хугацаа энэ сард дуусгавар болж байгаа тул дээрх төслүүдийн гүйцэтгэгчийг сонгоход хугацаа шахагдаж, бэрхшээл үүсчээ. Иймд нийт 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ажлыг түргэтгэхийн тулд Засгийн газар болон төслийн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах талаар чиглэл авахаар Эрүүл мэндийн яам Засгийн газрын хуралдаанд асуудал оруулжээ.

ө

Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд "Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл", "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл", "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь" зэрэг таван төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Австри улсын "Вамед инженеринг" компанийг сонгон ажиллуулж, Санхүүжилтийн хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасан байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ