Төрийн өмчит барилга байгууламжийг худалдаж эхэлжээ
Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 147, 183 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны 2014 оны 353 дугаар тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөд бүртгэлтэй зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж эхэлжээ.
a
Тодруулбал, Төрийн өмчийн хорооноос 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаагаар орон нутаг дахь зарим үл хөдлөх хөрөнгө болох Төрийн өмчит барилга, байгууламжуудийн доод үнийг тогтоон дуудлага худалдаагаар худалдсан байна.
a
Дашрамд дуулгахад, Төрийн өмчийн хорооны зүгээс дуудлага худалдаагаар оруулах барилга, байгууламж болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг өдөр тутмын “Өдрийн сонин”, “Ардчилал” сонинуудад урьдчилан тодорхой мэдээллэж байх аж. Мөн дуудлага худалдаа долоо хоног тутамд нэг удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдаж байхаар болжээ.
a
2014.07.10-ны өдөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдагдсан барилга байгууламжийн жагсаалт
№ |
Үл хөдлөх хөрөнгө |
Байршил |
Доод үнэ /мян.төг/ |
Худалдагдсан үнэ /мян.төг/ |
1 |
Өмнөговь аймгийн “Гурван сайхан” олон улсын нисэх буудлын хуучин нисэх буудлын барилга, байгууламж |
Өмнөговь аймаг Даланзадгад сум |
21,173.2 |
47,008.2 |
2 |
“Төрийн банк” ХХК-ийн Тооцооны төвийн байр |
Дархан-Уул аймаг Дархан сум |
88,118.1 |
89,918.1 |
3 |
Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Борлуулалтын барилга |
Өмнөговь аймаг Даланзадгад сум |
8,478.4 |
8,678.4 |
4 |
Алтай-Улиастайн эрчим хүчний сисем ТӨХК-ийн салбарын барилга |
Говь-Алтай аймаг Төгрөг сум |
588.0 |
788.0 |
5 |
Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын хуучин конторын барилга |
Булган аймаг Булган сум |
2,000.0 |
35,750.0 |
Нийт дүн |
120,357.7 |
182,142.7 |
xd
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ