
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Мөн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа болон урт хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй болсон Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламж бодлогын газрын дарга Д.Болдбаатар нарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдний оронд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Баасанжав нарыг Засгийн газрын хуралдаанаар тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ