Математикчид ганзага дүүрэн иржээ
Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Кейптаун хотноо энэ сарын 3-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиадад оролцсон манай математикчид ганзага дүүрэн иржээ.
Уг олимпиадад 101 орны 600 гаруй сурагч оюун ухаан, сэтгэн бодох чадвараа уралдуулснаас "Орчлон" сургуулийн сурагч О.Бодрол, “Олонлог” сургуулийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ, А.Сумъяабат, Г.Баяржавхлан нар болон нийслэлийн СБД-ийн 11 дүгээр сургуулийн сурагч Д.Батзориг нар тус тус хүрэл медаль хүртжээ. Мөн “Олонлог” сургуулийн сурагч А.Сүхбат шагналт байр эзэлсэн байна.
Ингэснээр манай математикчид 42 дугаар байрт шалгарчээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ