Ц.Уртнасан дээд форумын дэд Ерөнхийлөгч болжээ
Азийн орнуудын ажилчдын ослын даатгалын дээд форумын II ерөнхий чуулган БНСУ-д боллоо. Уг чуулганд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан тэргүүтэй нийгмийн даатгалын байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Чуулганы үеэр Азийн орнуудын ажилчдын ослын даатгалын дээд форумын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарыг сонгосон бөгөөд дэд Ерөнхийлөгчөөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан сонгогджээ. Тэрбээр нийгмийн даатгалын шинэтгэлийн чиглэлээр дэлхийн улс орнууд түүний дотор Азийн улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох, чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн үйл ажиллагаа, хуулийн зохицуулалт, давуу талуудын талаар илтгэл тавьжээ.
ө
Энэхүү чуулганд Монгол Улс, БНСУ, Вьетнам, Малайз, Индонези, Лаос, Филиппин, Комбожи, Шри Ланк, Тайланд улсын ижил чиг үүрэгтэй байгууллагын төлөөлөл оролцож ослын даатгалын үйл ажиллагаатай холбоотой туршлага солилцсон байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ