14 настай унаач хүү ухаан орохгүй байна
Энэ сарын 11-ны өдөр Нямсүрэнгийн Төмөрхуяг хэмээх 14 настай хурдан морь унаач хүү Ховд аймгийн Дуут сумын наадмаар даага унажээ. Гэвч уралдааны явцад хүү дааганаасаа унаж, ухаан алдсан тул сумын эмнэлэгт хүргэгдсэн юм байна. Хүүг яаралтай аймгийн эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан ч сумын эмнэлэгийн машин шатахуунгүй байсны улмаас эмнэлэгт нэг хонуулсан аж.
s
Харин долоодугаар сарын 12-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж, тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон байна. Тэрбээр хагалгаа хийлгэсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт ухаангүй хэвтэж байгаа аж.
a
Хүүг ийнхүү эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад уг наадмын зохион байгуулагчид, засаг дарга нь өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй . Тэр ч бүү хэл наадмын зохион байгуулах комисс нь уяачдын наадам зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ талаар эргэн мэдээлнэ.
as
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ