Орост аварга том нүх үүсчээ
Оросын хойд хэсэгт орших Ямалын хойгт 78.6 метрийн гүн нүх үүссэн тухай “Paranormal-news.ru” мэдээллээ. Нүх үүссэн хэсгийн ойролцоо эрдэмтэд 14 хоногийн хугацаатай байрлаж, судалгаа явуулахаар болсон байна.
ы
Оросын Байгаль орчин судалалын төв “Дэлхийн дулаарлын нөлөөгөөр ийнхүү газарт нүх үүссэн эсвэл солирын бороотой холбоотой” гэж тайлбарласан аж. Тус улсын онц байдлын яамны шинжээчид “Солир аварга нүх үүсгэсэн. Энэ бол гайхах зүйл биш” гэжээ.
7
Дэд Арктикийн шинжлэх ухаан, судалгааны төвийн эрдэмтэн Анна Курчатова газар доор давс, ус, хийн нэгдлүүд хоорондоо нэгдэж дэлбэрсэн нь дэлхийн дулааралтай холбоотой гэж “Орт 1” телевизэд ярьсан байна.
7
Тэрбээр 10 мянган жилийн өмнө Ямалын хойг далай байсан. Дэлхийн дулаарал л ийм том хэмжээний нүх үүсгэх боломжтой. Тэгэхдээ энэ тухай баттай тайлбар хэлэхэд эрт байна” гэж хэлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ