Газар өмчлөлийн асуудлаар мэдээлэл хийнэ

img

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Энэ дагуу нийслэлийн холбогдох байгууллагууд цахим систем боловсруулж, бүртгэлийг онлайнаар хийх болсон. Уг асуудлыг тусгасан журам ирэх сараас хэрэгжиж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан эхний байршлуудыг иргэдэд өмчлүүлж эхлэх аж. Энэ асуудлаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл өгөхөөр болжээ. Түүний оролцох хэвлэлийн бага хурал маргааш 11:00 цагаас  НЗДТГ-ын А танхимд болно.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ямар мэдээлэл юуны тухай вэ эсвэл нууц хуралдаан юумуу яаж хувааж луйвардаж идэх тухайгаа ярьж байгаа юумуу яаж гадныханд зарж зугтаах тухайгаа ярьвуу дандаа лмуу мэдээ байна шүү олон нийтэд мэдэх зүйл нэгээхэн ч алга худлаа хэлж луйвардаж байгаа шүү дээ ямар тайван амгалан итгэлтэй амьдрах нөхцөл монголд алга даа
2014-07-17