Засварлах, буулгах эсэхийг шийдвэрлэсэнгүй
Сүхбаатар дүүргийн IV хороо, I дөчин мянгатын 40, 42, 44-р байрны дээврийн хэсэгт гарсан галын талаар хотын удирдлагуудад танилцуулжээ. НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр мэдээлэлдээ 130х51х13 харьцаатай дөрвөн давхар барилгууд 1959 онд ашиглалтанд орсон гэдгийг дуулгав. Мөн уг байруудад нийт 118 айл өрхийн 418 хүн оршин суудаг бөгөөд нэгдүгээр давхарт 28 аж ахуй нэгж байгууллага, иргэд худалдаа болон нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг аж. Гал унтраах аврах есөн анги нийт 600 тн устай очсон ч галын объект олон жил болж хуучирсан, ус даах чадвар муу учир усыг бага багаар буюу цацруулах маягаар хэрэглэж галыг унтраасан гэдгийг онцгойгийн дарга мэдээлэв.
ө
Хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ нь нэг талаараа хуучирч муудсан барилгыг сэргээн засварлан ашиглаж болдог гэх ойлголтыг төрүүлээд байна. Тиймээс сэргээн засварлах уу, шинэчилж барих уу гэдэг дүгнэлтийг гаргахаар ерөнхий төлөвлөгөөнийхөн ажилламаар байна” хэмээн хэлсэн юм. Харин хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Тус барилгыг шинэчилсэн төлөвлөгөөнд хамруулна гэвэл он дуустал амжихгүй. Тиймээс одоо шаардлагатай байгаа сэргээн засварлалтыг яаралтай хийх шаардлагатай байх” гэсэн байр суурьтай байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ