Олон улсад шүлхий өвчин ямар байгаа талаар мэдээлэв
Мал эмнэлэг, үржлийн газраас 2014 оны хагас жилд ОХУ болон дэлхийн улс орнуудад шүлхийн авчний нөхцөл байдал ямар байгаа талаар товч мэдээлэл хийлээ. Тодруулбал, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны мэдээлснээр энэ оны эхний 6 сарын байдлаар тус улсад А хэвшлээр үүсгэгдсэн 2, О хэвшлийн 8 удаагийн шүлхийн тохиолдол оношлогдсон байна.
a
Шүлхий нь ОХУ-ын Байгалийн чанад дах мужийн Прингуни районд 2, Ононский районд нэг, Приморский хязгаарын Спаскийн районы долоон тосгонд 7 удаагийн тохиолдол тус тус бүртгэгдсэн бол 9 тохиолдол нь одоо болтол үргэлжилсээр байгаа аж.
s
Харин өнгөрсөн онд ОХУ-ын 5 бүс нутагт (Кабардин Балкар, Карачаева Черкесын Бүгд найрамдах улс, Краснодар, Амур, Байгалийн чанадх хязгаар), нийт 21 удаагийн тохиолдол бүртгэгдсэнээс бүгд А хэвшлээр үүсгэгдсэн байжээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ