Бороо орно

img

Өнөөдөр говийн нутгийн өмнөд хэсгээр халж, говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Баруун болон говийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн баруун хэсгээр, төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 хэм дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ