Ерөнхий сайд “Алтаргана”-ыг зорилоо
Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхэлнэ.
Уг наадам нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй учир Н.Алтанхуяг сайд Хэнтий аймгийг зорилоо.
Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг наадам өнөөдрөөс энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх ба манай улсын буриад зоноос гадна ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-нд суурьшсан буриадууд үндэстэнүүд оролцоно.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ