“Буянт- Ухаа I”-ийн үлдсэн байруудын сугалаа хойшиллоо

img

ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Х.Гэрэлт-Одоос Буянт-Ухаа-I хорооллын талаар зарим зүйлийг тодрууллаа.

ө

Буянт-Ухаа I хорооллоос хичнээн байр буцаагдсан вэ? Энэ байруудыг хэрхэн борлуулах талаар мэдээлэл өгөхгүй юу? Дахин сугалаа явуулах замаар шийдвэрлэх үү?

Зургаадугаар сарын 10, 11-нд сугалаа явагдаж, иргэд нийт 1540 иргэн байр авах эрх хожсон. Гэвч тэдний 323 нь байраа сонгоогүй зарим нь урьдчилгаа төлбөрөө хийгээгүйгээс болоод сугалааны эрх нь хүчингүй болсон. Тиймээс үлдсэн 323 байрны эрхэнд дахин сугалаа явуулна. Сугалааг маргааш Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулах байсан ч Бөхийн өргөө наймдугаар сарыг дуустал ямар нэг арга хэмжээ авахгүй гэсэн учраас Улаанбаатар палас, Спортын төв ордны аль нэгэнд зохион байгуулахаар ярилцаж байна. Тэгэхээр тодорхой хугацаагаар хойшилсон гэсэн үг. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

б

Үлдсэн байруудын метр квадратын сонголтын тухайд?

Ер нь бүх метр квадратаас байгаа. Өмнө нь залуу гэр бүлийн ангилалд 33 мкв-тай хоёр өрөө, 33.42 мкв-тай нэг өрөө гээд ангилж байсан бол энэ удаа тэгэхгүй. Залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчид метр квадрат харгалзахгүйгээр сугалаанд оролцоно. Иргэд дараа нь байраа сонгохдоо квадратаа өөрчилж болно.

б

Буянт-Ухаа I хороололд байрны эрх авсан ч найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа олон иргэн бий. Тэдний асуудлыг ТОСК, МИК хамтран шийдвэрлэх тухай яригдаж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Зургаадугаар сарын 18-нд Засгийн газар хуралдаанаар журамд өөрчлөлт орсон. Үүний дараагаар Монголын ипотекийн корпорацийн удирдах зөвлөлүүд хэлэлцээд, банкуудад албан бичиг хүргүүлсэн байгаа. Одоогоор хоёр банк саналаа МИК-т хүргүүлсэн. Бусад нь саналаа өгөөгүй гэсэн шалтгаанаархүлээлгэлийн байдалтай байна.

Тэгэхээр банкуудтай тохиролцож  чадаагүй байгаа гэсэн үг үү?

Энэ бол МИК банк хоёрын асуудал.

ө

Буянт-Ухаа I хорооллыг улсын комисс хүлээж авсан уу? Иргэд байрандаа орж эхэлсэн үү? 

Буянт- Ухаа I хорооллыг улсын комиссын акт бүгд гарсан. Нэг байранд 63 айл орно. Одоогоор хоёр, гурван айл төлбөрөө бүрэн хийгээд байгаа. Нэг байранд 15-аас дээш айл төлбөрөө бүрэн хийсэн тохиолдолд байранд нь оруулна. Одоогоор 80 гаруй иргэн 100% төлбөрөө төлсөн байгаа. Гэхдээ тэд нэг бус өөр өөр байранд учраас оруулж эхлээгүй байна.

ө

Г.Цэрэннадмид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudalch:
sugalaa chini 5 sariin 10-11nd boloo biz dee.ajilaa meddeggui sonin nohor ve. sugalaa bohiin orgoond bolno geed l zarlaad baisan.tohiroogui yum bol yah gj hudal meduuleg hiideg bna. ulsiin komissin akt n 6 sariin 16nd garna gj alban esnii saitaaraa hudlaa zarlaad l bsn. 7 sarin 2nd l garaa biz dee. muu hudalch. tosk ajilaa zov zohistoi yavuulj surmaar yum. irgediig toorogduulg hohiroogood l.... sugalaa hezee boloh tuhai asuuh gd orohod boon harchuul hozor toglood l suuj bdg yum bilee. ulsiin tatvaraar tsalinjij baij yadaj darga n ajil deeree hozor toglohoosoo icheesei.
2014-07-18
zaaa:
ene odoo ovoo shartjee
2014-07-18