Шинэчлэлийн Засгийн газар Хөвсгөл аймагт хуралдахаар болжээ. Энэ сарын 28-нд Хөвсгөл аймагт болох Засгийн газрын хуралдаанаар тус аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай автозамын талаар ярилцаж, ажлын явцтай газар дээр нь ажиллах аж.
а
Хөвсгөл чиглэлийн замын нэг хэсэг болох Уньт-Тариалан чиглэлийн авто замыг ирэх аравдугаар сарын 31-нд хүлээлгэн өгөх гэрээтэй аж. Харин Мөрөн-Тариалан чиглэлийн замыг долоодугаар сард хүлээлгэн өгөх ёстой юм байна. Тиймээс Засгийн газрын гишүүд ажлын явцтай танилцах зорилгоор Хөвсгөл аймагт хуралдахаар болжээ.
Өмнө нь С.Батболдын Засгийн газар Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашуун хоолой хэмээх газарт хуралдаж байсан юм. Тэд цөлжилтийн асуудлаар ярилцаж байв.
ө
В.БатУншиж байна |