Москвагийн монголчууд нааджээ
Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус хотод оршин суудаг буриад, халимаг, тува, монголчуудын нутгийн зөвлөлтэй хамтран “Тал нутгийн эртний уламжлал, хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн дээжис” нэртэй Угсаатан, соёлын бэсрэг наадмыг анх удаа зохион байгуулжээ. Арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нээсэн бөгөөд наадамд ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, ГХЯ-ны ажилтнууд болон буриад, халимаг, тувагийн төлөөлөгчид оролцсон байна.
“Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д буриадын хоёр, халимагийн гурав, монголын 7 бөх нийтдээ 12 бөх зодоглосноос сумын заан С.Пүрэв-Очир түрүүлж, аймгийн начин П.Ганзориг үзүүрлэжээ. Наадмын төгсгөлд ЭСЯ-ны ажилтнууд болон уригдан ирсэн монголчууд таван ханатай монгол гэрээ барьж үзүүлсэн нь монгол туургатнуудын сонирхлыг ихээр татсан юм. ЭСЯ-ны зүгээс энэ гэрийг халимагийн нутгийн зөвлөлд бэлэглэжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ