Түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгоно
"Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам"-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаас батлан гаргасан. Уг журам нь нийслэлийн гудамж, замын хөдөлгөөний нягтрал, ачааллыг бууруулж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилготой аж. Өнгөрсөн сарын 26-нд батлагдсан журмын талаар нийслэлийн Тээврийн газрын Ачаа тээвэр, Техник технологийн хэлтсээс энэ сарын 21-ны 11.00 цагт мэдээлэл хийх юм. Уг журмын талаар нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн Н.Оюунцэцэгээс тодрууллаа.
ө
-Нийслэлийн хурлынхны баталсан журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
Уг нь долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх ёстой. Гэвч бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй учраас энэ хугацаанд багтаагүй. Ирэх наймдугаар сараас эхлэн түр зөвшөөрлийг олгож эхэлнэ.
ө
-Түр зөвшөөрөл ямар хугацаатай байх вэ?
Зургаан сарын хугацаатай түр зөвшөөрөл олгоно.
ө
-2013 оны журмаар ачааны машинуудад зөвшөөрөл олгодог байсан. Харин шинэчлэгдсэн журмаар ачааны машины хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?
Улаанбаатар хотын хэмжээнд 70 000 ачааны машин байдаг. Өмнө нь олгож байсан зөвшөөрлийг 70 мянган машины 18 хувь нь л авдаг байсан. Үлдсэн хувь нь ямар ч зөвшөөрөл, хяналтгүй байсан гэсэн үг. Тиймээс нийслэлд явж байгаа нийт ачааны машиныг хянах, стандарт мөрдүүлэх үүднээс энэ удаа бүх машин зөвшөөрөл авахаар журамласан. Хотын төв рүү ордог, ордоггүй гэхгүй, нийслэлийн замд явж л байгаа бол түр зөвшөөрлийг заавал авсан байх ёстой.
ө
-Түр зөвшөөрлийг хаанаас авах вэ?
ТҮЦ машинаар өгнө. Иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс ТҮЦ машиныг ашиглахаар болсон. Одоогоор бэлтгэл ажил хийгдэж байна.
ө
-Ямар төрлийг зөвшөөрлүүд байх вэ? Дотроо ялгаатай байх уу?
Е, С, ЕС гэсэн ангилалтай нэг л зөвшөөрөл өгнө. Е ангиллын зөвшөөрөл нь 10 000, С нь 15 000, ЕС нь 20 000 төгрөгийн үнэтэй байна.
ө
-Тэгэхээр ийм зөвшөөрөлтэй ачааны машинууд хотын төвөөр орж болно гэсэн үг үү? Эсвэл давхар зөвшөөрөл авах уу?
Хотын төв рүү зайлшгүй орох шаардлагатай ачааны машин давхар зөвшөөрөл авна. Өмнө авч байсан D, C, E ангиллын зөвшөөрлийг заавал авсан байх ёстой. D зөвшөөрөл нь өдрийн 1000 төгрөг байх бол C нь 1500, СE нь 2000 төгрөгийн үнэтэй байна.
ө
-Бүх ачааны машин түр зөвшөөрөл авсан байх ёстой гэлээ. Тэгвэл зөвшөөрөл авсан үгүйг хэрхэн хянах вэ?
Замын цагдаагийн газраас хяналтын төхөөрөмжөөр хянана.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ