Монгол-Чехийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ

img

Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам БНЧУ-ын Гадаад хөгжлийн хамтын ажиллагааны Платформа байгууллага, Чехийн Үйлдвэр, тээврийн холбоотой хамтран "Монгол, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны цаашдын хандлага" сэдвээр дугуй ширээний уулзалт зохион байгуулсан байна.

йы

Уулзалтад Чехийн Үйлдвэр, тээврийн Холбоо, БНЧУ-ын Гадаад хөгжлийн хамтын ажиллагааны Платформа байгууллага болон тус байгууллагын гишүүн болох “КПМ консалт” ХК, “Деконта” ХК, “Геотест” ХК болон “Геомин” ХХК-нийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр Чехийн засгийн газраас хэрэгжүүлж буй Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн цар хүрээг хэрхэн үргэлжлүүлэн хадгалах, төслийн үр өгөөж болон хамрах хүрээг нэмэгдүүлэх, цаашид төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай ЭСЯ-ны зүгээс хэрхэн хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал солилцсон аж.

й

Чех Улс нь хуучин социалист хамтын нөхөрлөлийн гэгдэж байсан орнуудаас эн тэргүүнд буюу 1996 оноос эхлэн Монгол Улсад хөгжлийн тусламж үзүүлж ирсэн юм. 2010 онд тус улсын Засгийн газар Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсыг тэргүүлэх орны тоонд үргэлжлүүлэн хамруулан, Монголтой 2010-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөөг тусгайлан боловсруулан хэрэгжүүлж байгаа юм.

йы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ariai heterch baina. :
mongold czechuud tuslaad baigaa youm uu esbel mongold ogson butsaltgiu tuslamjiim mongiig jaj hubaaj abah be geed bulagnaad hubildaad baina uu? eiropiin holboonii omno amlasan uurgiin daguu mongold butsaltgiu tusæamj jil bur uzuulj baigaa ene czecj uls. haramsaltai ni hedhen kompani bainga tendert shalgardag. ter companiud odoo boloo youm bu*b uu. unengee helehed mongolchuud czechuudad tuslaj sanhuujuulj baina. hudlaa hebel zatgaldaatai.
2014-07-19